Ai Global Logo AI GLOBAL
Бүртгүүлэх
ISO Стандарт · Олон Улсын Сертификат 🏆

Хүний нөөцийн ажлаа
AI агентаар
автоматжуулах сургалт

AI+ Human Resources™ сургалтаар ажилд авалт, шинэ ажилтны чиглүүлэлт, гүйцэтгэлийн үнэлгээ, ажилтны оролцоог AI-аар ухаалаг болгож — Claude, ChatGPT, n8n, Zapier, Make дээр өөрийн HR агентуудыг код бичихгүйгээр бүтээнэ.

18
цаг танхим
8+1
модуль
2
долоо хоног
15
суудал
Сургалт авсан болон хамтрагч байгууллагууд
Хаан Банк
ХасБанк
Practical Даатгал
Bridge Group
Efes Construction
TESO Group
Гурван Гал Нэгдсэн Эмнэлэг
Оношмед Лаборатори
Digital Apex
UFE · IO Institute
IOTech
Narumi
Khan Vision
Монголын Хуульчдын ХолбооМонголын Хуульчдын Холбоо
Автотээврийн Үндэсний ТөвАвтотээврийн Үндэсний Төв
Яагаад чухал вэ?

Энэ сургалт яагаад чухал вэ?

Маргаашийн ажиллах хүчнийг өнөөдөр бүтээх нь — хүний нөөцийн мэргэжилтэнд зориулсан, олон улсын стандартаар баталгаажсан AI хөтөлбөр.

🎯

AI-д суурилсан ажилд авалт

Өгөгдөлд суурилсан бүрдүүлэлтээр авьяаслаг боловсон хүчнийг илүү хурдан, оновчтой сонгоно.

📈

Гүйцэтгэлийн удирдлага

AI болон машин сургалт ашиглан ажилтны гүйцэтгэлийг үр дүнтэй үнэлж, сайжруулна.

🤖

HR агентууд — кодгүй

Claude, ChatGPT, n8n, Zapier, Make дээр CV шүүх, onboarding, FAQ агентуудыг өөрийн гараар бүтээнэ.

⚖️

Ёс зүйтэй, шударга AI

Хэвийсэн хандлагыг (bias) бууруулж, шийдвэр гаргалтын шударга, ил тод байдлыг хангана.

📊

Ажиллах хүчний аналитик

Урьдчилан таамаглах анализаар ажилтны урсгал, халаа халааг бэлтгэх төлөвлөлтийг хийнэ.

🏅

HR салбарт ялгарах

AI интеграцчлалыг эзэмшсэн, олон улсын сертификаттай HR манлайлагч болно.

Агент бүтээх практик

HR агент бүтээх хэрэгслүүд

HR хөтөлбөр дээр нэмээд AI+ Agent сургалтын агент бүтээх практикийг оруулсан. Нэг ч мөр код бичихгүйгээр — Claude, ChatGPT-ээр сэтгэдэг, n8n, Zapier, Make дээр ажилладаг, Gmail, Google Sheets, Calendar, Forms-той холбогдсон хүний нөөцийн агентуудыг өөрийн гараар угсарна.

Сургалтын агуулга

8 модуль · Нэмэлт агент модуль · Практик семинар

Хүний нөөц дэх AI-ийн суурь ойлголтоос эхлээд байгууллагадаа AI нэвтрүүлэх төсөл хүртэл — бүтэцлэгдсэн, практикт суурилсан хөтөлбөр.

1

ХН дэх AI-ийн суурь

AI технологи, ХН-ийн хувьсал дахь AI-ийн үүрэг, хэрэглээ, ХН-ийн нэгжийг AI интеграцчлалд бэлтгэх.

2

AI-аар сайжруулсан бүрдүүлэлт ба Onboarding

Ажилд авах үйл явцад AI-аар хувьсгал хийж, шинэ ажилтны чиглүүлэлтийг автоматжуулах.

3

Ажилтны туршлага ба оролцоо

Хувь хүнд тохирсон хөгжил, оролцоо болон сэтгэл зүйн төлөв байдлын шинжилгээ (Sentiment Analysis).

4

Ажиллах хүчний аналитик ба авьяасын менежмент

Урьдчилан таамаглах анализ (Predictive Analytics), Talent Management, Succession Planning.

5

Ёс зүйтэй AI ба хэвийсэн хандлагыг бууруулах

AI хэрэгслүүд дэх гажуудлыг (bias) тодорхойлж бууруулах, ёс зүйтэй AI соёлыг төлөвшүүлэх.

6

ХН дэх AI-ийн эрх зүйн зохицуулалт

Хууль эрх зүйн орчин, нийцлийн (Compliance) стратеги, зохицуулалтын өөрчлөлттэй хөл нийлүүлэх.

7

ХН дэх AI-ийн ирээдүйд бэлтгэх

Ирээдүйн чиг хандлага, байгууллагын AI бэлэн байдал, AI нэвтрүүлэх стратегийн төлөвлөлт.

8

Практик семинар: ХН-д AI хэрэгжүүлэх

Төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэх стратеги, хяналт үнэлгээ ба цар хүрээг өргөжүүлэх (Scaling).

+

Нэмэлт модуль: ХН-д зориулсан AI агентууд

AI агентын ойлголт, кейс судалгаа, агенттай ажиллах практик дасгал — Claude, ChatGPT, n8n, Zapier, Make дээр.

Агент бүтээх дадлага

Сургалтын явцад бүтээх HR агентууд

Хичээл бүрт онолын дараа шууд дадлага — өөрийн байгууллагын хүний нөөцийн бодит ажлыг автоматжуулах агентыг гараараа угсарч, ажиллуулж үзнэ.

Claude

CV шүүж, эрэмбэлэх агент

Ажлын байрны тодорхойлолтод тулгуурлан анкетуудыг уншиж, шалгуураар оноо өгч, богино жагсаалт гаргана.

→ Ажилд авалтын хугацааг богиносгоно
n8n

Ажилд авалтын урсгал (pipeline)

Google Forms-оор ирсэн анкетыг Sheets-д бүртгэж, AI-аар үнэлүүлээд, нэр дэвшигч бүрт автомат хариу илгээнэ.

→ Анкет бүрт гараар хариулахаа болино
Zapier

Ярилцлага товлох туслах

Шалгарсан нэр дэвшигчид Calendar-аас чөлөөт цаг санал болгож, урилга болон сануулгыг Gmail-ээр явуулна.

→ Хуваарь тохирох и-мэйл солилцоо 0
Make

Шинэ ажилтны Onboarding

Гэрээ батлагдмагц баримт бичиг, сургалтын төлөвлөгөө, эхний 30 хоногийн даалгаврыг шат дараалан илгээнэ.

→ Шинэ ажилтан бүрт ижил, бүрэн туршлага
Claude + n8n

Дотоод журам, FAQ агент

Байгууллагын дотоод журам, чөлөө, цалингийн бодлогоос ажилтны асуултад 24/7 хариулдаг туслах.

→ Давтагддаг асуултад цаг зарцуулахаа болино
ChatGPT + Make

Сэтгэл ханамжийн судалгааны анализ

Ажилтны санал асуулгын хариуг Sentiment Analysis-аар ангилж, эрсдэлтэй багуудыг тодруулсан тайлан гаргана.

→ Ажилтны урсгалыг эрт илрүүлнэ
Хуваарь

2 долоо хоног · 18 цаг · 6 хичээл

Даваа, Лхагва, Баасан гарагт өглөө 07:30–10:30. Хичээл бүр онол + агент бүтээх бодит дасгалтай.

1-р долоо хоног11/16 – 11/20 · 9 цаг
Дав
16
07:30–10:30
3 цаг
Мяг
17
Лха
18
07:30–10:30
3 цаг
Пүр
19
Баа
20
07:30–10:30
3 цаг
Бям
21
Ням
22
2-р долоо хоног11/23 – 11/27 · 9 цаг
Дав
23
07:30–10:30
3 цаг
Мяг
24
Лха
25
07:30–10:30
3 цаг
Пүр
26
Баа
27
07:30–10:30
3 цаг
Бям
28
Ням
29
Дав · Лха · Баа — 07:30–10:30
🚀
Эхлэх огноо
2026.11.16Даваа гараг, 07:30
⏱
Хугацаа
2 долоо хоногНийт 18 цаг танхимд · 11/27 хүртэл
📍
Байршил
Union BuildingC-Block, 1501 тоот
👥
Танхимын хэмжээ
15 хүн
Сургагч багш нар

Бодит салбарын тэргүүлэгч багш нар

Г. Ганзориг

Г. Ганзориг

Туршлагатай гүйцэтгэх удирдлага. Томоохон групп компаниудад гүйцэтгэх захирлаар ажиллаж, байгууллагын бүтэц, хүний нөөцийн төлөвлөлт, засаглалыг шинэчилсэн.

AICTAI CERTs® Certified Trainer(AICT) Program
Боловсрол
  • MBA · Waseda Business School, Токио, Япон
  • B.A. in Communications · University of Colorado, Denver, USA (Cum Laude)
Туршлага
  • Max Road & Arj Capital — Гүйцэтгэх захирал (HR төлөвлөлт, зардлын оновчлол)
  • Premium Group — Оюу Толгойн төслийн захирал
  • Master Group — Гүйцэтгэх захирал
  • MBC — Корпорацийн харилцааны захирал (ажилтны оролцоо, дотоод харилцаа)
  • Бизнесийн зөвлөх — стратеги, байгууллагын удирдлага, засаглал
Б. Буян-Ундрах

Б. Буян-Ундрах

Ai Global-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Америкийн Нэгдсэн Улсад санхүүгийн байгууллагад 10 гаруй жил удирдах албан тушаал хашсан.

AICTAI CERTs® Certified Trainer(AICT) Program
Боловсрол
  • MBA in Investment Finance · University of Colorado Boulder, USA
  • B.S. in Accounting · Metropolitan State University of Denver, USA
Туршлага
  • AI Global-ийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч
  • Хаан Банк, ХасБанк, Bridge, Practical зэрэг байгууллагад AI сургалт, агент нэвтрүүлэлт хийсэн
  • М Банкны Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан
  • Canvas Credit Union (АНУ)-д Санхүүгийн менежерээр ажиллаж байсан
Багцад багтсан зүйлс

Олон улсын сургалтын хөтөлбөр

Ai Global-ын албан ёсны, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн AI+ Human Resources™ цогц хөтөлбөр.

📚

LMS (Learning Management System) хандалт

Сургалтын материал, видео хичээл, нэмэлт эх сурвалжийг нэг дороос авах, ахиц дэвшлээ хянах 24/7 нээлттэй онлайн платформ.

🎯

Proctored Exam (Олон улсын шалгалт)

Хаанаас ч өгөх боломжтой, хиймэл оюунаар хянагддаг (Proctored) олон улсын сертификатын албан ёсны шалгалтын эрх.

🔐

Barcode бүхий Дижитал Сертификат

Шалгалтад тэнцсэнээр таны нэр дээр блокчейн технологид суурилсан, QR код болон Barcode-оор баталгаажсан, дэлхийн хаанаас ч шалгах боломжтой сертификат олгоно.

📝

Хичээлийн материал + агентын загварууд

Практик дасгал, кейс судалгаа, гарын авлага болон сургалтын явцад бүтээсэн HR агентуудын бэлэн загварууд (n8n, Zapier, Make).

Төгсөгчийн сэтгэгдэл

AI автоматжуулалтын сургалтын талаарх сэтгэгдэл

★★★★★

Сайн байна уу? AI Global-ын байгууллагын сургалтад хамрагдлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Сургалтаар сурсан зүйлүүд нь зүйрлэж хэлбэл загас биш, загас барих аргыг нь зааж өгсөн өгөөжтэй, үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэж байна. Сургалтын явцад олон олон AI agent, AI автоматжуулалтуудыг хэрэгжүүлэн ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломжтой болсон. Баярлалаа. Танай хамт олонд цаашид Монгол Улсын AI-н салбарт оруулж буй хувь нэмэрт нь амжилт хүсье. Монгол Улс оюун ухаанаар, AI-аар дэлхийд гарах болтугай.

ББ
Б. БатжаргалГазрын захирал
★★★★★

Сайн байна уу? Бридж Корпорацын саналыг хүлээн авч AI сургалтыг амжилттай орж, ажилтнуудыг маань идэвхтэй хамруулсан багшдаа баярлалаа. Энэ богино хугацаанд ажилтнууд маань маш их зүйлийг сурч, үр дүнтэй байсан нь төгсгөлийн тайлангаас харагдаж байна. Манай компани бүх салбарт ажлаа автоматжуулж чадсан бөгөөд мөн AI бодлоготой болсон зэрэг олон ажлыг амжуулж чадсандаа баяртай байна.

DR
Duuya RagchaaБридж Корпораци
★★★★★

Сайн байна уу? Ai Global-ын сургалтад сууснаар Facebook-ээр явдаг AD-уудын учрыг ойлгосноос гадна Claude-ын доторх цэсүүдийг ойлгодог болж, агент угсрах болон бусад AI-н учрыг ойлгодог болсон. Дизайн, кино хийдэг өөр төрлийн AI ашиглах сонирхол, хүсэл эрмэлзэл нэмэгдлээ. Цаашид хөгжүүлээд явах нь миний өөртөө итгэх итгэлд нөлөөлж, бусдаас нэг алхам урд байгаа юм шиг санагдуулж байна. Гол нь багш нарынхаа заасан зүйлийг хөгжүүлээд, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой болж байх шиг байна. Та бүхэнд маш их баярлалаа.

AB
Azzaya BayasgalanТөгсөгч
★★★★★

AI сургалтаар байнга давтагддаг нэмэлт 1–2 ажлаа хөнгөвчиллөө. Промптоо маш сайн өгөхөд л миний хүсэл биеллээ. Цаашид дашбоардаа үргэлжлүүлэн хөгжүүлж, Telegram-аар мессеж ирэхэд сошиал хуудсанд пост орж байхаар байнга ашиглана.

ГБ
Г. БолортуяаТөгсөгч
Сургалтын төлбөр

Өөрт тохирох үнийн сонголт

Бүх сонголтод LMS хандалт, олон улсын шалгалтын эрх, сертификат болон хичээлийн материал бүрэн багтана.

Үндсэн үнэ
1,250,000₮/ хүн

Бүх багц багтсан. Simple Buy-аар хувааж төлөх боломжтой.

−15% 🏢 Байгууллага · 3+ хүн
1,062,500₮/ хүн
1,250,000₮

Нэг байгууллагаас 3 ба түүнээс дээш ажилтан хамрагдвал 15% хөнгөлөлт, байгууллагын нэрээр нэхэмжлэл авах боломжтой.

📱 QPay ашиглан төлбөрөө төлөх
QPay-ээр төлөх · 1,250,000₮ →
🎟 11/12 хүртэл төлбөрийн хуудсан дээр NOV10 кодыг оруулбал 1,125,000₮

💳 Simple Buy ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжтой!

Түгээмэл асуулт

Бүртгүүлэхээс өмнө

Программчлалын мэдлэг хэрэгтэй юу?
Хэрэггүй. HR агентуудыг Claude, ChatGPT, n8n, Zapier, Make зэрэг кодгүй (no-code) хэрэгслээр бүтээнэ. Компьютер, интернэт хэрэглэж чаддаг байхад хангалттай.
Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?
Хүний нөөцийн менежер, мэргэжилтэн, ажилд авалт хариуцсан ажилтан, байгууллагын удирдлага болон хүний нөөцийн чиглэлээр AI нэвтрүүлэхийг зорьж буй хэн бүхэнд.
Хичээлд юу авчрах вэ?
Зөөврийн компьютер авчирна уу. Хичээлийн үеэр хэрэгслүүдэд бүртгэл үүсгэж, шууд дадлага хийнэ. Ажилтны хувийн мэдээлэлгүй, жишээ өгөгдлөөр дасгал хийнэ.
Шалгалтаа хэзээ, хаанаас өгөх вэ?
Сургалт дууссаны дараа AI CERTs®-ийн онлайн шалгалтыг хяналттай (proctored) горимоор, өөрт тохирох цагт хаанаас ч өгнө. Шалгалтын эрх сургалтын төлбөрт багтсан.
Гэрчилгээг хэн олгох вэ?
Шалгалтад тэнцсэн хүнд AI CERTs® олон улсын гэрчилгээ олгоно. Гэрчилгээг QR кодоор онлайнаар баталгаажуулах боломжтой.
Төлбөртэй AI хэрэгслийн эрх багтах уу?
Дадлагыг хэрэгслүүдийн үнэгүй болон туршилтын эрхээр хийнэ. Төлбөртэй багцын захиалга сургалтын төлбөрт ороогүй.
Эрт төлөлтийн хөнгөлөлтийг яаж авах вэ?
11/12-ны 23:59 хүртэл QPay-ээр төлөхдөө төлбөрийн хуудсан дээр NOV10 кодыг оруулж «Хэрэглэх» дарвал 1,125,000₮ болно. Дансаар шилжүүлэх бол бүртгэлийн маягт дээр «Эрт төлөлтийн хөнгөлөлт»-ийг сонгоод, 11/12-ны дотор шилжүүлээрэй.
Төлбөрөө хувааж төлж болох уу?
Болно. Simple Buy ашиглан хуваан төлнө. Бүртгэлийн маягт дээр «Simple Buy» сонголтыг хийгээрэй.
Байгууллагаараа хамрагдаж болох уу?
Болно. 3 ба түүнээс дээш хүн хамрагдвал хүн тутамд 15% хөнгөлөлт эдэлж, байгууллагын нэрээр нэхэмжлэх авна. 8909-7454 дугаараар холбогдоно уу.
Бүртгэл

Маягтыг бөглөөрэй

📩
Бүртгэл үүсгэсэн и-мэйл хаяг руу сургалтын мэдээлэл болон төлбөр төлөх мэдээлэл очихыг анхаарна уу.
  • И-мэйл хаягаа зөв, идэвхтэй хаягаар оруулна уу
  • Spam / Promotions хавтсаа шалгахаа мартуузай
  • Танхимд 15 суудалтай — эрт бүртгүүлсэн нь суудлаа баталгаажуулна
  • 11/12 хүртэл QPay-ээр NOV10 кодоор 10% хөнгөлөлт

Бүртгүүлэх ✦

✓

Баярлалаа!

Таны бүртгэлийг хүлээн авлаа. Сургалтын мэдээлэл болон төлбөр төлөх мэдээллийг таны и-мэйл хаяг руу илгээнэ.

📩 Сургалт, төлбөрийн мэдээлэл энэ хаяг руу очно

Таны мэдээлэл хамгаалагдсан. Зөвхөн сургалттай холбоотой мэдээлэл илгээхэд ашиглана.